![](/uploads/201404/news/thumb/32d98aa65845b161a372db37b6d6334e_x3.jpg)
"Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл" ОНӨААТҮГ нь ирэх даваа гарагаас зам цэвэрлэгээний тусгай зориулалтын машинуудаа цэвэрлэгээнд гаргахаар болжээ.
Уг машин нь нарийн гуурсаар ус цацаж, соруулдаг тул хасах градустай нөхцөлд ажиллах боломжгүй байдаг аж. Тиймээс цаг агаар дулаарч байгаатай холбогдон төлөвлөгөө гаргаж ажиллуулах бөгөөд Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Энэбишийн өргөн чөлөө, Сөүлийн гудамж, Их тойруу, Бага тойруу, Олимпийн гудамжийн замуудыг замын хөдөлгөөний ачаалал буурах цагаар буюу шөнийн 23:00 цагаас өглөөний 06:00 цаг хүртэл цэвэрлэх ажээ.
Зам цэвэрлэгээний тусгай зориулалтын машинтай боллоо | ||
Үзсэн: 881 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.