Шууд Chart

Эмнэлгүүд хамтарч ажиллана

2014-04-04 13:04:40

Монгол улсын Эрүүл мэндийн сайд өнгөрөгч 2009 онд “Эмнэлгийн тусламж, үйлчилгээний шатлал, шатлал хооронд үйлчлүүлэгч шилжүүлэх тогтолцооны тухай” тушаал гаргасан.

Дээрх тушаалын дагуу  Клиникийн Нэгдүгээр Амаржих Газар, Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг харилцан тохиролцож, хамтран ажиллах гэрээ байгуулжээ.
 
Тус гэрээг байгуулснаар Клиникийн нэгдүгээр амаржих газар болон Улсын нэгдүгээр төв эмнэлэг нь хамтран ажиллаж, иргэд, үйлчлүүлэгчдэд нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээг цаг алдалгүй, түргэн шуурхай үзүүлэх аж. Мөн Клиникийн нэгдүгээр амаржих газар нь эх барих, эмэгтэйчүүдийн өвчний чиглэлээр үндсэн үйлчилгээ үзүүлэх, улсын нэгдүгээр төв эмнэлэг нь зүрх судас, уушиг, цус, хоол боловсруулах эрхтэн тогтолцоо, үе мөч, мэдрэл, нүд, чих хамар хоолой, нүүр ам судлалын чиглэлээр төрөлжсөн мэргэжлийн тусламж, үйлчилгээг үзүүлэх түүнчлэн шаардлагатай тохиолдолд нарийн мэргэжлийн эмч дуудлагаар очиж, эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлэх зэрэг үйл ажиллагаа явуулах ажээ.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Эмнэлгүүд хамтарч ажиллана  
Үзсэн: 1067 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй