Шууд Chart

Өмнөд солонгосчууд Монгол хатан Данаширид хүндэтгэл үзүүлжээ

2014-04-04 13:43:07

Дэлхийн хамгийн хүчирхэг эзэнт гүрнийг байгуулсан Их Монгол Улсын хаан Чингисийн алтан ураг гэгддэг Тогоонтөмөр хааны их хатан Данаширид Өмнөд солонгосчууд хүндэтгэл үзүүлсэн тухай “Yonhapnews.co.kr” сайтад бичсэн байна.  

Энэхүү арга хэмжээ Өмнөд Солонгосын Ёончунь мужид болж, нутгийн иргэд Данаширид хатанд мөргөж ёслол үйлджээ.
 
Ийнхүү хүндэтгэл үзүүлэх болсон гол шалтгаан нь Өмнөд Солонгосын “SBS” телевизийн кино баг ирэх онд Тогоонтөмөр хааны байлдан дагуулалтыг харуулсан түүхэн уран сайхны кино хийхээр төлөвлөсөнтэй холбоотой аж. Тодруулбал, кино багийнхан их хатан Данаширидаас нь зөвшөөрөл авч мөргөсөн байна.
 
Үүнийгээ тэд Солонгосын түүхийн номд Их Монгол Улсын хаад ууртай догшин хэмээн бичсэн байдаг учир хааны итгэлт хүнээр нь төлөөлүүлэн зөвшөөрөл авч байгаа хэмээн тайлбарлажээ.
 
Данашири хатан нь Юань улсын сүүлчийн хаан Тогоонтөмөрийн их хатан юм. Тэрээр Дархан тайш, Нууц бичгийн яамны сайд, Тайпин ван Яньтөмөрийн охин бөгөөд Дотоод бичгийн яамны зүүн этгээдийн чинсан Тэнгис чинсангийн охин дүү нь байжээ.
 
Данашири хатан нь 1333 оны зургаадугаар сард Тогоонтөмөрийг хаан ширээнд залрахад их хатнаар өргөмжлөгдсөн гэдэг. Түүнчлэн Тогоонтөмөр хааны ээж нь Өлзийхутаг гэдэг нэртэй солонгос хүн байсан гэсэн яриа байдаг ажээ.
 
 
 
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Өмнөд солонгосчууд Монгол хатан Данаширид хүндэтгэл үзүүлжээ  
Үзсэн: 8106 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-12-13 00:40
Өлзий хутаг хатан чинь Тогоон төмөр хааны хатан буюу солонгос шивэгчин Ки эм шдээ өөө дөшшшшшшшш гэж яаж орчуулаад бгаан
Зочин [202.179.8.xxx] 2017-07-28 11:51
Ёс жудагтай л байна. Манайхан Чингис хааны кино хийхдээ их эзнээсээ зөвшөөрөл авдаг бил үү
Зочин [59.153.85.xxx] 2016-07-30 12:59
Ки Ван хүү буюу Өлзийхутаг хатанд хүндэтгэл үзүүлж байнаюун Данашири
150.129.143.xxx [150.129.143.xxx] 2014-10-14 23:30
naad medeellee zov oruulaach togoon tomar haanii 3 dah hatand yslol uildej bgaan tgeedch ulzii hutug chine solongos garaltai togoon tumur haanii 3 dah hatan bhgui yu tuuhee unsh huue
182.160.46.xxx [182.160.46.xxx] 2014-04-04 19:17
мундаг юм аа...

Бидэнтэй нэгдээрэй