
2020 оны 5 дугаар сарын 11-нээс 5 дугаар сарын 18-ныг хүртэлх
долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
- Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, ихэнх нутгаар салхи, шуургатай байна -
Хур тунадас: 11, 12-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 14-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо, 15-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 16-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 17-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орно.
Салхи: Салхи 11-нд нутгийн зүүн хагаст, 12-нд зүүн аймгуудын нутгаар, 13-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 14-нд нутгийн хойд хэсгээр, 15, 16-нд ихэнх нутгаар, 17-нд зарим газраар секундэд 12-14 метр, зарим үед түр зуур 18-20 метр хүртэл ширүүсч, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Хугацааны эхээр ихэнх нутгаар дулаан, Завхан голын эх, Тэс голын хөндий, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 13-18 хэм дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 26-31 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан байх төлөвтэй. 15-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 16, 17-нд нутгийн зүүн хагаст бага зэрэг сэрүүснэ.
Энэ 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв | ||
Үзсэн: 1588 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.