![](/uploads/201404/news/thumb/72d38d8847d6688583ffc50ba5d187b2_x3.jpg)
Энэ онд “Монголын шинэ тосгон” холбооноос “Ногоон-Монгол орон” хөтөлбөрийн хүрээнд иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, иргэдийн амьдрах орчныг сайжруулах, цэвэр цэмцгэр, ая тухтай байлгах, хамтарч хөдөлмөрлөх, иргэдийг санаачилгатай бүтээлч байлгах зорилготой олон ажил төлөвлөжээ.
Дээрх ажлуудын нэг болгож Нийслэлийн хөдөлмөрийн газартай хамтран өнөөдөр, маргааш нийт 300 оюутан залууг оролцуулсан “Нийтийг хамарсан ажил”-ыг зохион байгуулж байна.
Уг “Нийтийг хамарсан ажил”-ын хүрээнд оюутнууд Туул голын эрэг дагуу таван км газрын хог хаягдлыг өнөөдөр цэвэрлэж эхэллээ. Тэд маргааш Сэлбэ голын эрэг дагуу Америк элчингийн гүүрээс нарны зам хүртэлх газрын хог хаягдлыг цэвэрлэх ажээ.
Оюутнууд хог цэвэрлэж байна | ||
Үзсэн: 854 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.