Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 7 хэм дулаан

2020-05-13 14:56:51

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Тавдугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 15-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 16, 17-нд нутгийн зүүн хагаст нойтон цас орж, ихэнх нутгаар салхи секундэд 18-20 метр, говь, тал хээрийн нутгаар секундэд 26-28 метр хүртэл ширүүсч хүчтэй цасан болон шороон шуурга шуурахыг онцгойлон анхааруулж байна.

2020 оны 05 дугаар сарын 13-ны 20 цагаа­с 05 дугаар сарын 14-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө Говь-Алтайн нуруу, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар бороо орно, бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Их төлөв баруунаас секундэд 6-11 метр, шөнөдөө зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Байдраг, Эг-Үүр, Туул, Тэрэлж, Улз голын хөндийгөөр 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 12-17 хэм, бусад нутгаар 5-10 хэм, өдөртөө Монгол-Алтайн нуруу, Завхан голын эх, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Улз, Халх голын хөндийгөөр 16-21 хэм, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 26-31 хэм, бусад нутгаар 22-27 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 13-15 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 0-2 хэм, бусад хэсгээр 5-7 хэм, өдөртөө 23-25 хэм дулаан байна.

2020 оны 05 дугаар сарын 15-наас 05 дугаар сарын 19-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

15-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 16, 17-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орно. Салхи 15-нд ихэнх нутгаар, 16, 17-нд нутгийн зүүн хагаст секундэд 18-20 метр, зарим үед секундэд 26-28 метр хүрч хүчтэй шороон болон цасан шуурга шуурна. 15-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 16, 17-нд нутгийн зүүн хагаст сэрүүсч Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан, Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 18-23 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 25-30 хэм, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 9-14 хэм дулаан байна. 17-нд нутгийн баруун хэсгээр, 18-нд ихэнх нутгаар дулаарна.


Улаанбаатарт шөнөдөө 7 хэм дулаан  
Үзсэн: 1024 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй