МҮБХ “Монос” групптэй хамтран жил бүрийн дөрөвдүгээр сард зохион байгуулдаг дөрвөн уулын хишиг барилдааны нэг “Сонгинохайрхан” уулын хишиг барилдаанд улс аймгийн алдар цолтой 256 хүчтэн барилдлаа.
Долоо дахь удаагийн барилдааны түрүү бөхөөр Архангай аймгийн Булган сумын харьяат “Алдар” спорт хороо, “Бөхбилэгт” дэвжээ, “Хера холдинг” ХХК-ийн бөх улсын начин Р.Пүрэвдагва тодорч, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын харьяат “Алдар” спорт хороо, “Таванхан” дэвжээний бөх улсын харцага Т.Өсөх-Ирээдүй үзүүрлэлээ.
Их шөвөгт Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат “Увснуур” дэвжээ, “Монголросцветмет” нэгдлийн бөх улсын аварга С.Мөнхбат, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат “Таванхан” дэвжээ, ОБЕГ-ын “Аврагч” спорт хороо, “Мондэй” группийн бөх улсын аварга Г.Эрхэмбаяр нар үлдсэн юм.
Сонгинохайрханы хишиг барилдаан боллоо | ||
Үзсэн: 1429 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.