Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 3 хэм хүйтэн

2020-05-16 15:01:38

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөө, маргаашдаа нутгийн зүүн хагаст хур тунадас орж, хүчтэй салхи, шороон шуургатай, хүйтэн байхыг онцгойлон анхааруулж байна.

2020 оны 05-р сарын 16-ны 12-18 цаг хүртэлх цаг агаарын мэдээ: Үүлэрхэг. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим үед 14-16 метр хүрч ширүүснэ. 4-6 хэм дулаан байна.


2020 оны 05 дугаар сарын 16-ны 20 цагаа­с 05 дугаар сарын 17-ны 20 цаг

хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ:

Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө нутгийн зүүн өмнөд хэсгээр хур тунадас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хагаст баруун хойноос секундэд 7-12 метр, зарим үед түр зуур секундэд 16-18 метр хүрч, шороон шуурга шуурна. Бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр.

Агаарын температур: Нутгийн зүүн хагаст хүйтэрч шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Эг-Үүр, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 4-9 хэм хүйтэн, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 8-13 хэм дулаан, бусад нутгаар 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, өдөртөө Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар 9-14 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 25-30 хэм, бусад нутгаар 13-18 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 8-13 метр. Шөнөдөө 1-3 хэм хүйтэн, өдөртөө 12-14 хэм дулаан байна.


2020 оны 05 дугаар сарын 18-наас 05 дугаар сарын 22-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

18-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд, 19, 20-нд нутгийн хойд хэсгээр, 21-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Салхи 20, 21-нд говь, тал, хээрийн бүс нутгаар секундэд 13-15 метр хүрч, шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 15-20 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 26-31 хэм, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан байна. 20-нд нутгийн хойд хэсгээр, 21-нд нутгийн зүүн хагаст сэрүүснэ.


Улаанбаатарт шөнөдөө 3 хэм хүйтэн   
Үзсэн: 780 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй