![](/uploads/202005/news/thumb/01341b8e64783c480a0684f0450339cd_x3.jpg)
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 73-р ассамблей өнөөдөр 18:00 цагаас эхэллээ. Цагийн зөрүүгээр маргааш өглөөний 06 цаг хүртэл ассамблей үргэлжилнэ. Гол сэдэв нь "КОВИД-19". БНХАУ-ын дарга Ши Жинпин, БНФУ-ын Ерөнхийлөгч Эммануэл Макрон, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин үг хэллээ.
Ерөнхийлөгч нар энэ аюулыг хамтын хүчээр давах, "КОВИД-19"-ын эсрэг хариу арга хэмжээг ДЭМБ удирдах ёстой гэсэн бол Мүн Жэ Ин хувь хүний эрх чөлөөг бүгдийн эрх чөлөөгөөр сольж бид Коронавирустэй амжилттай тэмцэж байна. Бид 29 сая сонгогчоо маш хатуу дэглэмийн дор санал өгөх боломж бүрдүүлж парламентын сонгуулиа хийлээ гэв.
А.Меркель нэг улс дангаараа энэ асуудлыг шийдэж чадахгүй гэж мэдэгдлээ. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл "КОВИД-19"-ын нөхцөл байдлын талаар шөнийн 02 цагт мэдээлэл хийнэ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 73-р ассамблей өнөөдөр эхэллээ | ||
Үзсэн: 473 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.