Шууд Chart

ХӨСҮТ-д эмчлүүлж байсан 2 хүн эдгэрч, эмнэлгээс дараагийн шатны тусгаарлалт руу шилжлээ

2020-05-19 12:06:47

Коронавирусний тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас өнөөдөр /2020.05.18/ ээлжит мэдээлэл хийлээ.

- 2020.05.19-ний 08:00 цагт Дели-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 158 иргэн эх орондоо ирсэн байна.
- Эдгээр иргэдээс эрүүл мэндийн үзлэг болон шинж тэмдгийн асуумжид тулгуурлан долоон хүнийг тусгаарласан байна. Тухайлбал ХӨСҮТ-д 2, Улсын нэгдүгээр төв эмнэлэгт таван хүн тусгаарлагджээ.
- 2020.05.18-нд ХӨСҮТ-ийн 2 лаборатори, Дархан-Уул аймгийн салбар 1 лаборатори, ЗӨСҮТ-ийн салбар 1 лабораторид 367 давтан шинжилгээ /PCR/ хийсэн байна.

Үүнд:

- ХӨСҮТ-д тусгаарлагдсан 8 хүн,
- Ажиглах байруудад тусгаарлагдсан 315 хүн,
- Алтанбулаг боомтоор ирсэн ачаа тээврийн 27 жолооч,
- Тандалт, судалгааны зорилгоор цуглуулсан 17 сорьц шинжилгээнд халдвар илрээгүй байна.

- Мөн ХӨСҮТ-д эмчлүүлж байсан 2 хүн эдгэрч, эмнэлгээс дараагийн шатны тусгаарлалт руу шилжсэн байна.
- Улсын хэмжээнд тусгаарлах байруудад 1769 хүн ажиглалт, хяналт, тандалт, судалгаанд хамрагдаж байгаа бөгөөд 95 хүн гэрийн тусгаарлалтад шилжсэн байна.
- Монгол Улсад гаднаас зөөвөрлөгдөн ирсэн коронавируст "Ковид-19" халдварын лабораториор батлагдсан нийт тохиолдол 140 байна.
- Нийт батлагдсан 140 тохиолдлын 26 нь эдгэрч эмнэлгээс гарсан бол, 114 нь ХӨСҮТ-д эмчилгээ, шинжилгээ, хяналт, тандалт, судалгаанд хамрагдаж байна.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

ХӨСҮТ-д эмчлүүлж байсан 2 хүн эдгэрч, эмнэлгээс дараагийн шатны тусгаарлалт руу шилжлээ  
Үзсэн: 604 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй