Шууд Chart

Г.Уянга гишүүн жагсаал зохион байгуулна

2014-04-07 11:29:25

УИХ-ын гишүүн Г.Уянга  "Монголын нэг өдөр 2014" тайван цуглаан зохион байгуулахаар болжээ. Тэрээр чуулганы завсарлагаанаар өөрийн тойрогтоо ажилласан бөгөөд сар гаруйн хугацаанд мянга гаруй иргэдтэй уулзаж 2000 гаруй өргөдөл гомдол хүлээн авчээ.

Иргэд сонгогчдын зүгээс ирсэн өргөдөл гомдол санал хүсэлтүүд нь шийдвэр гаргагчдын үйл ажиллагаа тэдэнд хүрдэггүйг илтгэж байна гэж Г.Уянга гишүүн үзэж байгаа аж. Тийм  учраас энэ сарын 14,15-ны өдрүүдэд Чингисийн талбайд "Монголын нэг өдөр 2014" амьдрал таниулах ардын цуглааныг зохион байгуулахаар болсон талаараа өнөөдөр мэдэгдлээ.
 
Цуглаанд цалин тэтгэвэр амьдралд нь хүрэлцэхгүй байгаа, нийгмийн халамж үйлчилгээ зайлшгүй шаардлагатай, шударга бус шүүхээс болж хохирсон, гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан болон жижиг дунд бизнес эрхлэгчид оролцох ажээ.
 
Үүнээс гадна Ц.Мөнхбаярыг өмгөөлөгчид болон тэдний гэр бүлийнхэн, Оюутолгойн гэрээтэй холбоотой үзэл бодлоо илэрхийлэхийг хүсэгчид, Ураны эсрэг тэмцэгчид оролцох юм байна.
 
Хоёр өдөр үргэлжлэх сандалтай цуглаанд хүссэн хүмүүс очиж болох бөгөөд Г.Уянга гишүүн өөрөө байх юм.
Нийтэлсэн: О.Энхмаа

Г.Уянга гишүүн жагсаал зохион байгуулна  
Үзсэн: 1224 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй