Шууд Chart

Хүүхдэд тань ийм шинж илэрвэл 119, 8008-6829 дугаарын утсанд яаралтай хандаарай

2020-05-21 14:36:35

Коронавируст халдвар (COVID-19)-тай бага болон өсвөр насны хүүхдэд тохиолдох Олон эрхтэн тогтолцооны үрэвслийн хамшинж (ОЭТҮХШ)-ийн талаарх зөвлөмжийг хүргэж байна. 

Сүүлийн үед Европ, Хойд Америкийн зарим оронд олон эрхтэн тогтолцооны үрэвслийн хамшинжийн хүнд тохиолдол хүүхдүүдийн дунд бүртгэгдэж байна. Эдгээр хүүхдийн ихэнхэд коронавирус илэрсэн байна. Иймд ДЭМБ-аас хүүхдэд дараах шинж тэмдэг илэрвэл яаралтай эрүүл мэндийн байгууллагад хандахыг зөвлөж байна. Үүнд:

• 3-аас дээш хоног халуурах

• Биеэр тууралт гарах

• Нүд улайх (идээт бус коньюкативит)

• Арьс, салстын үрэвсэл (ам, гар, хөл)

• Ходоод, гэдэсний цочмог хямрал (суулгах, бөөлжих, хэвлийгээр өвдөх)

• "COVID-19" батлагдсан хүнтэй ойр байсан

• Хүүхэд идэвхгүй болох, унтаарах, сэрж чадахгүй байх

Эдгээр шинж тэмдэг илэрвэл 119, 8008-6829 дугаарын утсанд яаралтай хандаарай. 

 

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Хүүхдэд тань ийм шинж илэрвэл 119, 8008-6829 дугаарын утсанд яаралтай хандаарай   
Үзсэн: 1297 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй