![](/uploads/202005/news/thumb/8cc44e0f437d144e8ab7519c7bda2fae_x3.jpg)
Эрүүл мэндийн яам Коронавируст халдвар (Ковид-19)-ын үед авах хариу арга хэмжээ, эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдлыг хангах талаар бодлого төлөвлөгөө гарган ажиллаж байгаа билээ. Ажлын явцын талаар өнөөдөр хэлэлцлээ.
Тус яамны Эм, үйлдвэрлэл, технологийн газрын дарга Н.Гэрэлт-од 106 мянган PCR оношлуурын нөөц бүрдүүлж байгаа тухай мэдээлж 44 мянган оношлуур нэмж авах талаар ажиллаж байгаа талаар танилцууллаа.
![](http://mohs.mn/uploads/userfiles/images/photo_2020-05-21_16-21-53(1).jpg)
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл гадаад улсад суугаа элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газарт эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдлыг хангах чиглэлд хамтарч ажиллах хүсэлт илгээсэн мөрөөр хийгдэж байгаа ажлын талаар Гадаад хамтын ажиллагааны хэлстийн дарга Б.Янжмаа мэдээлэл хийж, ХБНГУ-д эх орноо төлөөлөн суугаа элчин сайд Д.Ганбат зөөврийн амьсгалын 20 ширхэг аппарат удахгүй нийлүүлэх болсныг дуулгав.
![](http://mohs.mn/uploads/userfiles/images/photo_2020-05-21_16-21-56.jpg)
![](http://mohs.mn/uploads/userfiles/images/Medumat%20Standard%20auf%20Lifebase%20III(1).jpg)
![](http://mohs.mn/uploads/userfiles/images/photo_2020-05-21_16-21-57.jpg)
Зөөврийн амьсгалын 20 ширхэг аппаратыг нийлүүлнэ | ||
Үзсэн: 433 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.