Шууд Chart

ГССҮТ-ийн захирлын албанд дахин сонгон шалгаруулалт зарлалаа

2014-04-07 13:21:36

ЭМЯ-ны харьяа ГССҮТ-ийн ерөнхий захирлын албан тушаалд дахин сонгон шалгаруулалт зарлалаа. Шалгаруулалт явуулах байр, хуваарийг бүртгүүлсэн иргэдийн тооноос хамаарч жич зарлах юм байна. Шалгаруулалтад орох иргэний баримт материалыг ЭМЯ-ны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс томилсон  сонгон шалгаруулах комисс  энэ сарын 21-ний өдрийг хүртэл хүлээн авах аж. Энэ удаад өмнөх шалгуурууд дээр удирдах албан тушаалыг 15-аас дээш жил хашсан байх үзүүлэлт нэмэгджээ. Сонгон шалгаруулалтын хариу гартал тус эмнэлгийг насанд хүрэгчдийн тасгийн эрхлэгч Ө.Өлзийбаатар эмч ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгч албыг хавсран хаших юм.   

Нийтэлсэн: Б.Баярт

ГССҮТ-ийн захирлын албанд дахин сонгон шалгаруулалт зарлалаа   
Үзсэн: 1283 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй