Шууд Chart

"Бүтээн байгуулалтын цаг" хойшлогдлоо

2014-04-07 15:31:54

Даваа гараг бүр болдог Засгийн  газрын "Бүтээн байгуулалтын цаг" уулзалт өнөөдөр 15:00 цагаас товлогдсон байсан ч хойшлогдлоо.

Учир нь УИХ-ын хаврын чуулган эхэлсэнтэй холбогдуулан хуралдсан УИХ дахь намын бүлгүүдийн хуралдаан үргэлжилж танхим чөлөөлөөгүй байна.
 
"Бүтээн байгуулалтын цаг" уулзалтаар Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа оролцож мэдээлэл хийх байсан юм.
 
Одоо УИХ дахь АН-ын бүлэг Төрийн ордны А танхимд, МАН-ын бүлэг Б танхимд, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг В танхимд  хуралдаж байна.
 
 
Нийтэлсэн: О.Энхмаа

"Бүтээн байгуулалтын цаг" хойшлогдлоо  
Үзсэн: 936 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй