Шууд Chart

Царцаасан барилгуудад 140 тэрбум төгрөг зарцуулна

2014-04-07 16:05:17

Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнгийн мэдээлснээр өнгөрсөн намрын чуулганаар 2014 оны төсвийг батлахдаа 243 обьектийг царцаагаад 140 тэрбумыг дан ганц Сангийн сайдын багцад суулгасан аж.

Тэгэхээр одоо 140 гаруй тэрбум төгрөгөөр 243 обьектийн хэдийг авч хэрэгжүүлэх вэ гэдэг шийдвэр гарна гэсэн үг юм. Одоогийн байдлаар Аудитын газраас 140, Ажлын хэсэг дээр 20-иод барилга байгаа, нийт 160 обьектийг үргэлжүүлэх боломжтой гэж үзэж байгаа ажээ.
 
Энэ 160 обьектод 140 гаруй тэрбум төгрөгийг хувааж тавина. Өөрөөр хэлбэл, Сангийн сайдын багцад байгаа 140 гаруй тэрбум төгрөгөөс яамдуудад хувааж өгөх юм. Энэ 140 гаруй тэрбум төгрөг яг хаана, хэдэн төгрөг очих вэ гэдэг өөрчлөлт л хийгдэнэ. Түүнээс биш төсвийн орлого, зарлагад өөрчлөлт хийгдэхгүй ажээ.
Нийтэлсэн: О.Энхмаа

Царцаасан барилгуудад 140 тэрбум төгрөг зарцуулна  
Үзсэн: 926 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй