Шууд Chart

ӨНӨӨДӨР: Олон Улсын энхийг сахиулагчдын өдөр

2020-05-29 10:48:46

Өнөөдөр Олон Улсын энхийг сахиулагчдын өдөр тохиож байна. Тус өдрийг 2002 онд НҮБ Ерөнхий ассамблейгаас "Олон Улсын энхийг сахиулагчдын өдөр" хэмээн зарласнаас хойш жил бүрийн энэ өдрийг цэнхэр дуулгатнуудын баяр болгон дэлхий нийтээр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэхүү Олон Улсын өдрийн гол зорилго нь цэнхэр дуулгатан-энхийг сахиулагчдын мэргэжлийн ур чадвар, хичээл зүтгэлийг алдаршуулах, энхийн үйл хэргийн төлөө амиа өгсөн алба хаагчдын гэгээн дурсгалыг хүндэтгэхэд чиглэгддэг.

Өнөөдрийн байдлаар НҮБ-ын 13 энхийг дэмжих ажиллагаанд дэлхийн 120 орны 97 мянга гаруй энхийг сахиулагчид үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд Монгол Улс цэрэг хандивлагч орнуудын жагсаалтад 24 дүгээрт бичигдэж байгаа юм.

Манай улсын Зэвсэгт хүчний цэргийн баг, цэргийн алба хаагчид НҮБ-д дэлхий дахины энх тайван, аюулгүй байдлыг хангах үйл хэрэгт 2002 оноос хойш идэвхтэй оролцож, энэ хугацаанд давхардсан тоогоор 18000 орчим "цэнхэр дуулгатан" үүргээ нэр төртэйгээр гүйцэтгэж байна.

Энх цагийн эгэл баатрууддаа баярын мэнд хүргэе!


ӨНӨӨДӨР: Олон Улсын энхийг сахиулагчдын өдөр  
Үзсэн: 1519 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй