![](/uploads/202006/news/thumb/7a3d7b30f0ea0afc488ea26b1768a8d0_x3.jpg)
Коронавирусний тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас өнөөдөр /2020.06.02/ ээлжит мэдээлэл хийлээ.
2020.06.01-нд ХӨСҮТ-ийн 2 лаборатори, Дархан-Уул аймгийн салбар 1 лабораторид 212 шинжилгээ /PCR/ хийсэн байна.
Тухайлбал:
- ХӨСҮТ-д тусгаарлагдсан 8 хүн /давтан/,
- Ажиглах байранд тусгаарлагдсан 1 хүн /давтан/,
- 05.14-нд Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэд /давтан/,
- Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор ирсэн ачаа тээврийн 10 жолооч,
- Тандалт, судалгааны зорилгоор Завхан аймгийн нэгдсэн эмнэлэг, Өрхийн эрүүл мэндийн төвүүдээс цуглуулсан 3 сорьц, шинжилгээнд халдвар илрээгүй байна.
- Монгол Улсад гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн коронавируст "Ковид-19" халдварын нийт батлагдсан 185 тохиолдол бүртгэгдсэн.
- ХӨСҮТ-д эмчлүүлж эдгэрсэн 44 хүн байна.
Тухайлбал:
- Энх-Саран сувилалд тусгаарлагдсан 16 хүн,
- Гэрийн тусгаарлалтад шилжсэн 15 хүн,
- Тусгаарлалтын хугацаа нь дуусч, хяналтаас гарсан 13 хүн байна.
- Өнөөдрийн байдлаар, ХӨСҮТ-д 141 хүн эмчлүүлж байна.
- Эмчилгээнд хамрагдсан иргэдийн хувьд 5-65 насныхан байгаа бөгөөд 60 хувь нь эрэгтэй, 30 гаруй хувь нь эмэгтэй байна. Түүнчлэн 5-15 насны таван хүүхэд байна.
- Эмчилгээний дундаж хугацаа 30 хоног бол, ихэнх тохиолдолд 14-53 хоног үргэлжилж байна.
- Улсын хэмжээнд амралт, сувилал, зочид буудал, эмнэлэг зэрэг тусгаарлан ажиглах байруудад нийт 1792 хүн байна.
- Гэрийн тусгаарлалтад 3843 хүн байна
ХӨСҮТ, Дархан-Уул аймгийн лабораторид хийсэн 212 шинжилгээний хариу сөрөг гарчээ | ||
Үзсэн: 794 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.