
Бурхан багшийн их дүйчэн өдөр (пали, самгарди хэлээр: Vaiśākha) нь Бурхан багш эхээс мэндэлсэн, 37 насандаа гэгээрлийн хутгийг олсон, 81 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлж, нирваан дүрийг олсон өдөр болох зуны тэргүүн сарын шинийн 15-ны өдрийг хэлнэ. Буддын шашинтнууд олноор амьдардаг улс орнуудад уг өдрийг нийтээр тэмдэглэх баяр болгон амрахаас гадна өөр олон улсад янз бүрийн хэлбэрээр тэмдэглэн өнгөрүүлдэг. Монгол Улсад 1990 оноос хойш тэмдэглэх болсон ба энэ жилээс бүх нийтийн амралтын өдөр болгосон.
Бурхан багшийн ээж Маяа хатан модны мөчрөөс зууран, хүүгээ төрүүлж байгаа нь.
Буддын шашинтнууд олон зуун жилийн өмнөөс их дүйчэн өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг байсан бөгөөд 1950 онд Шри Ланкад зохиогдсон Дэлхийн буддистуудын холбооны анхдугаар чуулганаар уг өдрийг зуны тэргүүн сарын шинийн 15-ныг Бурхан багшийн их дүйчэн өдөр гэж албан ёсоор тодорхойлжээ.
1999 оноос Нэгдсэн Үндэстний Байгууллага өөрийн төв байр болон дэлхийн өнцөг булан бүр дэх салбарууддаа их дүйчэн өдрийг тэмдэглэх болсон.
Нэршил
Их дүйчэн өдрийг орон бүрт өөр өөрөөр нэрлэдэг:
Ассам хэлээр: বুদ্ধ পূর্ণিমা Buddho Purnima
бен. বুদ্ধ পূর্ণিমা Buddho Purnima, বুদ্ধ জয়ন্তী Buddho Joyonti, ভেসাক Bhesak
зо. སྟོན་པའི་དུས་ཆེན་༥ འཛོམས་ Dhüchen Nga Zom
Бирм хэлээр: ကဆုန်လပြည့် ဗုဒ္ဓနေ့ "Тэргэл сарны баяр"
Хятад: 佛陀誕辰紀念日; пиньинь: Fótuó dànchén jìniàn rì, 佛誕 (Fódàn, Буддын төрсөн өдөр), 浴佛節 (Yùfójié, Буддын угаал), 衛塞節 (Wèisāi jié)
хинд. बुद्ध पूर्णिमा Buddha Pūrṇimā, बुद्ध जयन्ती Buddha Jayantī, वैशाख पूर्णिमा Vaisākh Pūrṇimā
инд. Hari Raya Waisak
япон. 花祭 Hanamatsuri (Цэцгийн баяр)
кхмер хэлээр: វិសាខបូជា Visak Bochea
Каннада: ಬುದ್ಧ ಪೌರ್ಣಮಿ Buddha Pournami
Ханьгүл: 석가 탄신일; Ханьжа: 釋迦誕辰日; ШЛ: Seokka Tanshin-il (Шагжамүни Буддын төрсөн өдөр)
лао. ວິສາຂະບູຊາ Vixakha Bouxa
мал. Hari Wesak (هاري ويسق)
монг. Бурхан Багшийн Их Дүйчэн Өдөр
Нэвар хэлээр: स्वांया पुन्हि Swānyā Punhi
Непал хэлээр: बुद्ध पुर्णिमा Buddha Purnima, बुद्ध जयन्ति Buddha Jayanti
Синхал хэлээр: වෙසක් Vesak
там. விசாக தினம் Vicāka Tiṉam
телугу. బుద్ధ పౌర్ణమి Buddha Pournami буюу телугу. వైశాఖ పౌర్ణమి Vaisakha Pournami
Тай: วิสาขบูชา Wisakha Bucha
Төвөд: ས་ག་ཟླ་བ།
Вьетнам хэл: Phật Đản (Буддын төрсөн өдөр)
Эшлэл
Их дүйчэн өдрийг орон бүрт өөр өөрөөр нэрлэдэг... | ||
Үзсэн: 927 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.