Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 16 хэм дулаан

2020-06-05 15:44:18

Малчид, иргэдийн анхааралд: Өнөө, маргаашдаа баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орж, салхи түр зуур секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсэж, шороон  шуурга шуурахыг анхааруулж байна.

2020 оны 06 дугаар сарын 05-ны 20 цагаа­с 06 дугаар сарын 06-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар аадар бороо орно. Дуу цахилгаантай.

Салхи: Зүүн аймгуудын нутгаар өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, шөнөдөө баруун аймгуудын нутгаар, өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгаар түр зуур секундэд 18-20 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуурын хотгор, Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Байдраг, Эг-Үүр голын хөндийгөөр 0-5 хэм, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 6-11 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 17-22 хэм, бусад нутгаар 11-16 хэм, өдөртөө Увс нуурын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр сэрүүсч 8-13 хэм, Алтайн өвөр говь, Хангайн нурууны өвөр бэл болон Орхон-Сэлэнгийн сав газар, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр 25-30 хэм, говийн аймгуудын нутаг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар 31-36 хэм, бусад нутгаар 16-21 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, бороо орохгүй. Өдөртөө үүлшиж үдээс хойш бага зэргийн аадар бороо орно, дуу цахилгаантай. Салхи их төлөв баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө борооны өмнө түр зуур ширүүсч шороон шуурга шуурна. Шөнөдөө 14-16 хэм, өдөртөө 28-30 хэм дулаан байна.

2020 оны 06 дугаар сарын 07-ноос 06 дугаар сарын 11-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв 

7-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 8-нд баруун төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас, 9-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 10-нд нутгийн зарим газраар дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи, 7-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 18-20 метр, бусад хугацаанд зарим газраар секундэд 13-15 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. 7-нд нутгийн баруун хагаст, 8-нд ихэнх нутгаар сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө 7-12 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 21-26 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан байна. Бусад хугацаанд дулаарна.


Улаанбаатарт шөнөдөө 16 хэм дулаан  
Үзсэн: 741 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй