Шууд Chart

Төсвийн байнгын хороо хуралдлаа

2014-04-08 13:51:14

Өнөөдөр төсвийн байнгын хороо ээлжит хуралдаанаа хийлээ.

Үндэсний Аудитын газраас 2014 оны төсвийн тухай хуульд "О,О" дүнтэй тусгагдсан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний төсөвт өртөг нэмэгдсэн, гүйцэтгэл удааширсан шалтгаан болоод хэрэгжилтийн явц байдалд дүн шинжилгээ хийж тайланг танилцуулсан.
Дээрх асуудалтай холбоотой авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар УИХ-ын шийдвэрийн төсөл боловсруулах ажлын хэсэг Төсвийн байнгын хорооны дэргэд байгуулагдаж ажилласан юм.
 
Ажлын хэсэг нийт 12 удаа хуралдаж Үндэсний Аудитын газрын гаргасан тайлан дээр ажилласан байна. Харин ажлын хэсэг өнөөдөр УИХ-д өргөн барих тогтоолын төслийн талаараа мэдээлэл хийлээ.
 
Уг төсөлдөө Үндэсний Аудитын газраас гаргасан Хойшлуулах шаардлагатай төсөл арга хэмжээний жагсаалтад багтсан 81 төсөл арга хэмжээнээс орон нутагт хэрэгжих 15 цэцэрлэгийн барилга, найман сургууль, сургуулийн дотуур байрны барилгыг, нийслэлд хрэгжих нэг сургуулийн барилгыг, гэрээний биелэлт нь 70-98 хувийн гүйцэтгэлтэй байгаа гурван төсөл арга хэмжээг буюу нийт 36.9 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 27 төсөл арга хэмжээг энэ онд 29.5 тэрбум төгрөгөөр санхүүжүүлж хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.
 
Мөн нийт 61 төсөл арга хэмжээг 2015 онд хэрэгжүүлэх талаар Засгийн газар судлаж шийдвэрлэх нь зүйтэй гэсэн санал оруулжээ.
Үүнээс гадна Хөрөнгө дахин төлөвлөх шаардлагагүй төсөл арга хэмжээний жагсаалтаас нийт 21 төсөл арга хэмжээг ажил нь бүрэн дууссан гэж үзэн улсын төсвөөс дахин санхүүжилт олгох шаардлагагүй шсэн бол, 16 төсөл арга хэмжээг Хөгжлийн банкны санхүүжилтээр цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, мөн 16 төсөл арга хэмжээг цаашид зориулалтын дагуу үргэлжлүүлэх эсэхийг Засгийн газар судлах шаардлагтай гэж үзсэн байна.
 
Ажлын хэсэг дээрх саналуудыг тусгасан тогтоолыг төслийг УИХ-д өргөн барина. УИХ үүнийг хэлэлцээд шийдсэн тохиолдолд Засгийн газарт үүрэг өгч холбогдох чиглэлийн дагуу ажлуудыг хэрэгжүүлж эхлэх юм.  
 
 
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Төсвийн байнгын хороо хуралдлаа  
Үзсэн: 953 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй