![](/uploads/201404/news/thumb/304b0f46d4babd521ee8f6a58e18b868_x3.jpg)
УИХ-н хаврын чуулган эхэлсэнтэй холбогдуулан УИХ дахь улс төрийн намын бүлгүүд өчигдөр хаалттай хуралдсан. Харин өнөөдөр "МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл"-ийн бүлгийн гишүүд өчигдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын талаар мэдээлэл өглөө.
Бүлгийн хуралдаанаар улс орны эдийн засгийн хүндрэлтэй байдал, ялангуяа валютын өсөлттэй холбоотойгоор Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Эдийн засаг хөгжлийн сайд Н.Батбаяр, Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Монгол банкны захирал Н.Золжаргал нараас мэдээлэл сонсчээ.
Бүлгийн зүгээс манай улсад эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн гэдэгтэй санал нийлж байгаа бөгөөд энэ асуудал дээр Засгийн газар яаравчлан ажиллах хэрэгтэй гэсэн санал гаргасан ажээ.
Мөн Оюутолгойн далд уурхайн санхүүжилттэй холбоотой асуудлаар бүлгийн гишүүд санал бодлоо илэрхийлж уг асуудалд хянамгай хандах ёстой үзсэн байна. Тиймээс "Шударга ёс эвсэл"-ийн бүлгийн гишүүд ойрын хугацаанд Оюутолгой уурхайд өөрсдийн биеэр ажиллахаар болсон байна. Мөн тус бүлгийн гишүүд Засгийн газрын гишүүдийн "давхар дээлийг тайлах" асуудал дээр санал нэгтэй байгаа гэдгээ дахин илэрхийлсэн юм.
"Шударга ёс" эвслийн бүлгийн гишүүд Оюутолгойд ажиллана | ||
Үзсэн: 990 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.