Шууд Chart

Хууль зүйн сайдыг огцруулах асуудлыг маргааш шийдвэрлэнэ

2014-04-08 14:32:39

Түүнчлэн УИХ-ын гишүүн О.Баасанхүү Хууль зүйн сайд Тэмүүжинг огцоруулах асуудал тавьсныг хэлэлцжээ. Гэхдээ бүлгийн нэгдсэн байр суурь гараагүй бөгөөд маргааш дахин авч хэлэлцэх юм байна.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах тогтоолын төслийг энэ долоо хоногт өргөн барьсан. "Шудрага ёс" эвслийн бүлгийн өчигдрийн хуралдаанаар энэ талаарх асуудлыг хэлэлцсэн бөгөөд нэгдсэн байр сууринд хүрээгүй байна.
 
Тиймээс уг асуудлаар бүлгийн гишүүд маргааш дахин хуралдаж тодорхой шийдвэр гаргана гэж "МАХН-МҮАН-ын Шудрага ёс эвсэл"-ийн бүлгийн дарга Н.Батцэрэг өнөөдөр мэдэгдлээ.
Нийтэлсэн: О.Энхмаа

Хууль зүйн сайдыг огцруулах асуудлыг маргааш шийдвэрлэнэ  
Үзсэн: 710 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй