Шууд Chart

Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ?

2020-06-08 11:22:55

2020 оны 6 дугаар сарын 08-наас 6 дугаар сарын 15-ныг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

- Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орж, сэрүүхэн байна -

Хур тунадас: 8-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд, төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 9-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 10-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 11-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 13, 14-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно.

Салхи:  9-нд баруун аймгуудын нутгаар, 10, 11-нд зарим газраар, 12-нд говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: 8, 10-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 9, 11-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 12, 13-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 14-нд зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 12-17 хэм, Алтайн өвөр говь, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 25-30 хэм, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан байна.


Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ?  
Үзсэн: 5843 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй