Шууд Chart

Алтанбулаг боомтоор ирсэн ОХУ-ын нэг иргэнээс халдвар илэрлээ

2020-06-08 11:32:34

Коронавирусний тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас өнөөдөр /2020.06.08/ ээлжит мэдээлэл хийлээ.

- Монгол Улсад гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн коронавируст "Ковид-19" халдварын батлагдсан тохиолдол нэгээр нэмэгдэж, нийт 194 боллоо.
- 2020.06.07-нд ХӨСҮТ-ийн 2 лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторид 46 шинжилгээ /PCR/ хийсэн байна. Тухайлбал:

-Ажиглах байранд тусгаарлагдсан 8 хүн /давтан/,
-ХӨСҮТ-д тусгаарлагдсан 9 хүн /давтан/,
-Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор ирсэн ачаа тээврийн 28 жолоочийн шинжилгээгээр нэг хүнд "Ковид-19" халдвар илэрчээ.

- Тухайн тохиолдол нь, Алтанбулаг боомтоор ирсэн ОХУ-ын 38 настай иргэн байна.
- Орон нутгийн 15 чиглэлд галт тэргээр зорчсон 1622 хүнд шинжилгээ хийхэд халдвар илрээгүй байна.
- Нийт батлагдсан 194 тохиолдлоос ХӨСҮТ-д эмчлүүлж эдгэрсэн 75 хүн байна. Өдгөө 119 хүн эмчилгээ, ажиглалтад байгаа юм.
- ХӨСҮТ-д 155 хүн тусгаарлагдаж эмчилгээ, шинжилгээ, хяналт, тандалт, судалгаанд хамрагдаж байна.
- Улсын хэмжээнд тусгаарлан ажиглах байруудад нийт 1224 хүн байна.

-Өчигдөр 1 хүний тусгаарлалтын хугацаа дуусч, гэрийн тусгаарлалтанд шилжжээ.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Алтанбулаг боомтоор ирсэн ОХУ-ын нэг иргэнээс халдвар илэрлээ  
Үзсэн: 885 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй