![](/uploads/201404/news/thumb/5d651d29a1deadca7026bec626d66218_x3.gif)
УИХ-ын хаврын чуулган өчигдөр нээлтээ хийсэнтэй холбогдуулан УИХ дахь Ардчилсан намын бүлэг өчигдөр хуралдсан. Хэлэлцэж шийдвэрлэсэн асуудлынхаа талаар өнөөдөр бүлгийн удирдлагууд мэдээлэл хийлээ.
УИХ дахь АН-ын бүлэг хуралдаанаараа улс орны өнөөгийн эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдал болон цаашид хүндрэлийг даван туулах талаар, мөн царцаасан хөрөнгө оруулалтын асуудал, түүнчлэн хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтуудын талаар гэсэн үндсэн гурван асуудлыг хэлэлцсэн байна.
Өчигдөр хуралдсан бүлгийн хуралдаанаар үүсээд байгаа эдийн засгийн хүндрэлийг хэрхэн даван туулах гэж байгаа талаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг, "Монгол банк"-ны Ерөнхийлөгч Н.Золжаргал нараас мэдээлэл сонссон байна. АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатын хэлснээр манай улсад 2009 онд нэг их наяд байсан төсвийн орлого 2012 онд 4.9 их наяд болж 2.5 дахин өссөн. 2012 оноос хойш 2014 оны төлөвлөсөн хэмжээ 2009 оныхтой харьцуулахад 3.6 дахин өссөн аж.
Тус бүлгээс эдийн засгийн хүндрэлээс гарах арга замын талаар Монгол банк болон Засгийн газарт тодорхой чиглэлүүд өгчээ:
-Концессын гэрээгээр хийх ажлуудыг онцгойлон анхаарч, хийгдэх ажлын жагсаалтыг Засгийн газраас оруулах
-Асгатын мөнгөний ордыг Оросын холбооны улстай хамтран ашиглах асуудлыг ойрын хугацаанд гэрээ санамжийн хүрээнд шийдвэрлэх
-Оюутолгойн гэрээний асуудлыг түргэвчлэх
-Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, Өрийн удирдлагын тухай хуулийн төслийг өргөн барих
-Асгатын мөнгөний ордыг Оросын холбооны улстай хамтран ашиглах асуудлыг ойрын хугацаанд гэрээ санамжийн хүрээнд шийдвэрлэх
-Оюутолгойн гэрээний асуудлыг түргэвчлэх
-Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, Өрийн удирдлагын тухай хуулийн төслийг өргөн барих
-БНХАУ, ОХУ-тай хамтын ажиллагааг идэвхижүүлэх, ялангуяа хил орчмын худалдааг дэмжих, валютын ханшийн тогтвортой байдлыг хангаж ажиллах тал дээр Монгол банк, Эдийн засгийн хөгжлийн яамтай хамтарч ажиллах
-Валютын тогтвортой байдлыг хангах
-Царцаасан барилгуудаас төрөх эмнэлгийн барилгын ажлуудыг гүйцээж хийх
Мөн ЖДҮ-г дэмжиж, ажлын байрыг нэмэгдүүлэх, импортыг орлох чиглэл рүү хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Ялангуяа 888 төсөлд анхаарч зээлийг авах үүсэх эрсдэл байгаа. Эрхзүйн орчны хувьд яаралтай шийдэж өгөх шаардлага байна гэлээ.
Үүнээс гадна "Давхар дээл" тайлах эсэх асуудлыг энэ долоо хоногт хэлэлцэнэ. Харин МАН-ын бүлэг Засгийн газрын 17 гишүүнийг санал хураалтад оролцуулахгүй гэдэг байр суурийг илэрхийлсэн. Хэрвээ санал хураалтад орвол Ашиг сонирхлын тухай хуулийг зөрчинө гэж үзээд байгаа. Харин АН-ын бүлгийн дарга "Хуулийн дагуу орох ёстой" гээд давхар дээлийг тайлахыг дэмжиж байгаа гэлээ. Хугацааны хувьд 2016 оны долоодугаар сарын нэгнээс мөрдөж эхлэх нь зүйтэй гэж үзжээ.
АН-ын бүлгээс Засгийн газарт үүрэг өглөө | ||
Үзсэн: 850 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.