Шууд Chart

С.Одонтуяа гишүүн МАН-ыг буруу тооцоо гаргаж байна гэв

2014-04-08 15:40:12

УИХ-ын нэр бүхий гишүүдийн санаачилсан "Хамтын тэтгэврийн тухай хууль"-ийн төсөл хаврын чуулганы хэлэлцэх асуудлуудын жагсаалтад орсон бөгөөд ирэх долоодугаар сард батлагдах юм.

Өнөө өглөө болсон УИХ-ын ээлжит чуулганы үеэр Ц.Нямдорж гишүүн  энэ хуулийг хэрэгжүүлэхэд 200 тэрбум төгрөг шаардлагатай байгаа талаар дурдаад энэ их хөрөнгийг улсын төсвөөс гаргах боломжгүй гэсэн тайлбарыг өгсөн.
 
Харин энэ мэдээлиийг УИХ-ын гишүүн С.Одонтуяа эрс үгүйсгэж дараах тайлбарыг өгсөн юм. Тэрбээр "Манай улсын хэмжээнд тэтгэвэр авдаг 318 мянган иргэн байгаа. Тэтгэвэр авч байгаа хүмүүсийн 70 хувь нь өөд боллоо гэж тооцоолоход Хамтын тэтгэврийн шугамаар 22.8 тэрбум төгрөг төсвөөс гарна" гэсэн тайлбар хийлээ. Мөн МАН яаж тооцоод 200 тэрбум төгрөг гаргаад байгааг мэдэхгүй. Энэ бол хэт улстөржсөн тоо эсвэл өндөр настнуудыг бүгдийг нь маргааш өөд болно гэж бодож тооцоолсон тоо байх гэсэн юм.
 
Мөн АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатын хэлснээр дээрх 22.8 тэрбум төгрөгийг энэ оны төсөвт суулгахгүй, харин хууль батлагдаад хэрэгжиж эхлэхээр 2015 оны төсөвт суулгах ажээ.
Нийтэлсэн: О.Энхмаа

С.Одонтуяа гишүүн МАН-ыг буруу тооцоо гаргаж байна гэв  
Үзсэн: 823 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй