Шууд Chart

БНСУ-д амьдардаг Н.Идэрмөнх залуусын анхаарлыг ихэд татаж байна

2020-06-09 11:45:58

БНСУ-д амьдардаг Н.Идэрмөнх гэдэг Монгол залуу хэдхэн хоногийн өмнө тус улсын “E channel”-ийн “Topgoal Rhapsody” буюу “K-pop-ыг орчуулж болох уу” шоу нэвтрүүлэгт түрүүлсэн билээ.

Үүгээрээ Солонгос төдийгүй Монгол залуусын анхаарлыг ихэд татаад байна.

Тэрбээр тус улсын алдарт дуучин Lim Jae Bum-ийн For you дууг Солонгос болон Монгол хэлээр дуулсан байна.

Н.Идэрмөнх Солонгост өдгөө 10 жил амьдарч байгаа аж. Анх гэрээгээр ажиллахаар очсон ч “Сэжүн” их сургуульд бизнесийн удирдлага, дуучин гэсэн давхар мэргэжлээр суралцаж байгаа гэнэ.

Сонирхуулахад, тэрбээр цаашдаа Солонгосын төдийгүй Азийн урлагийн зах зээлд хүч үзэх зорилготой байгаа аж.

Нийтэлсэн: У.Баярсайхан

БНСУ-д амьдардаг Н.Идэрмөнх залуусын анхаарлыг ихэд татаж байна  
Үзсэн: 2579 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй