Шууд Chart

Өргөдлийн байнгын хороо уулзалт зохион байгууллаа

2014-04-08 15:50:09

Өнөөдөр Төрийн ордны “Г” танхимд УИХ, НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлж буй “Иргэдийн оролцоотой хууль тогтоох үйл ажиллагааг дэмжих нь" төслийн хүрээнд санал солилцож, туршлага судлах зорилгоор төрийн байгууллагуудын төлөөлөлтэй ажил хэргийн уулзалтыг зохион байгууллаа.

Уулзалтад Өргөдлийн байнгын хорооны ажлын алба, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Хууль зүйн яам, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон холбогдох албаны бусад хүмүүс оролцсон юм.

Тус уулзалтад оролцогчид иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хууль тогтоомжид өөрчлөлт оруулах, төрийн байгууллагуудын өргөдөл хүлээн авах нэгдсэн системтэй болох, байгууллага хоорондын ажлын уялдаа холбоог сайжруулах, ажлын давхардлыг арилгах, харилцан туршлага мэдээлэл тогтмол солилцдог болох, өргөдөл шийдвэрлэлтийн чанарт анхаарах, дүн шинжилгээ, тайлан мэдээллийн тогтолцоог боловсронгуй болгох, сургалт, сурталчилгааг нэмэгдүүлэх зэрэг асуудлаар нээлттэй хэлэлцэж санал бодлоо солилцсон юм.

Өргөдлийн байнгын хороо төрийн байгууллагуудаас иргэдийн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үйл ажиллагаанд нэгдсэн судалгаа, дүн шинжилгээ хийж, цаашид авах арга хэмжээний санал боловсруулах үе шаттай ажлууд зохион байгуулна гэдгээ энэ үеэр мэдэгдлээ.

Дээрх асуудлаар ирэх тавдугаар сард өргөн хэмжээний нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж, дүнг нь зургаадугаар сард Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхээр төлөвлөжээ.
Нийтэлсэн: О.Энхмаа

Өргөдлийн байнгын хороо уулзалт зохион байгууллаа  
Үзсэн: 719 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй