![](/uploads/202006/news/thumb/94a8529154e6c9201bc4c4cd0867c468_x3.jpg)
Коронавирусний тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас өнөөдөр /2020.06.10/ ээлжит мэдээлэл хийлээ.
- 2020.06.09-нд ХӨСҮТ-ийн 2 лаборатори, Зоонозын өвчин судлалын үндэсний төв болон Дархан-Уул аймгийн салбар лабораторид 358 шинжилгээ /PCR/ хийхэд халдвар илрээгүй байна.
Тухайлбал:
- Тандалт судалгааны зорилгоор нийслэлийн Баянгол, Баянзүрх, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгээс цуглуулсан 12 сорьц,
- ХӨСҮТ-д тусгаарлагдсан 23 хүн /давтан/,
- Ажиглах байруудад тусгаарлагдсан 11 хүн /давтан/,
- Алтанбулаг боомтоор ирсэн ачаа тээврийн 24 жолооч,
- Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 14 хүн /давтан,
- Сидней-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 262 хүн,
- Тус нислэгт ажилласан нисэх бүрэлдэхүүн буюу экипаж, үйлчилгээний ажилтан зэрэг 12 хүний шинжилгээний хариу "СӨРӨГ" гарчээ.
- ХӨСҮТ-д эмчлүүлж байсан 2 хүн эдгэрч, өнөөдөр дараагийн тусгаарлалт буюу Энх-Саран сувилал руу шилжлээ.
- Эдгээр хүмүүс нь ОХУ-ын цэргийн дээд сургуулийн болон Алтанбулаг боомтоор ирсэн оюутнууд бөгөөд эмчилгээний хугацаа 25-27 хоног үргэлжилсэн байна.
- Монгол Улсад гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн коронавируст "Ковид-19" халдварын нийт батлагдсан тохиолдол 194 байна.
- ХӨСҮТ-д эмчлүүлж эдгэрсэн 87 хүн байгаа бол, өдгөө эмчилгээ, ажиглалтад 107 хүн хамрагдаж байна.
- Эмчилгээнд хамрагдсан иргэдээс биеийн байдал хөнгөн 91, хүндэвтэр 16 хүн байна.
- Өнөөдрийн байдлаар, ХӨСҮТ-д 145 хүн эмчилгээ, хяналт, тандалт, шинжилгээнд хамрагдаж байна.
- Улсын хэмжээнд тусгаарлан ажиглах байруудад нийт 1882 хүн байна.
- Өчигдөр 58 хүн шинээр тусгаарлалтанд орсон бол, 187 хүн гэрийн тусгаарлалт руу шилжлээ.
- Нийслэлийн хэмжээнд гэрийн тусгаарлалтанд 389 хүн байна.
Сидней-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 262 хүний хариу сөрөг гарчээ | ||
Үзсэн: 576 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.