Шууд Chart

Энэ жилийн улсын баяр наадмын нээлт, хаалтын арга хэмжээг Б.Баатар найруулна

2020-06-10 12:17:44

Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын арга хэмжээг “Hero” энтертайнментын ерөнхий найруулагч Б.Баатар найруулахаар болжээ.

Гэхдээ тэрбээр XIII зууны үеийн үйл явдлыг харуулна гэдгийг эх сурвалж мэдээллэж байна.

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо улсын баяр наадмыг тасалдуулалгүй уламжлал ёсоор зохион байгуулахаа мэдэгдсэн ч урьд өмнөхөөс ялгаатай нь технологийн дэвшил, шийдлийг ашиглан үзэгчдийн хүртээл болгох аж.

Мөн тус хороо тун удахгүй дахин хуралдаж, төсөв болон найруулагчийн сонгон шалгаруулалтыг хэрхэн хийсэн талаар олон нийтэд танилцуулах юм байна.

Сонирхуулахад өнгөрсөн жилийн Үндэсний баяр наадмын нийт зардал 2.9 тэрбум төгрөг байсан бол энэ жил цар тахалтай холбогдуулан ахих, багасах нь оньсго мэт байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Энэ жилийн улсын баяр наадмын нээлт, хаалтын арга хэмжээг Б.Баатар найруулна  
Үзсэн: 1861 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй