Шууд Chart

“TESLA” дэлхийн хамгийн үнэтэй автомашины компаниар нэрлэгдэв

2020-06-11 18:24:47

Цахилгаан хөдөлгүүртэй автомашин үйлдвэрлэлтээрээ дэлхийд тэргүүлэгч “Тесла” дэлхийн хамгийн үнэтэй автомашины компаниар нэрлэгдсэн байна. Тодруулбал, “Тесла”-гийн хувьцаа 1000 ам.доллараас давж бусад компанийг ардаа орхисон байна. Цахилгаан хөдөлгүүртэй төмөр хүлгүүд үйлдвэрлэгч тус компани 190 тэрбум ам.доллараар үнэлэгдэж Японы Тоёота компанийг түрүүлсэн аж.

Ингэснээр одоогийн байдлаар Форд, Жэнэрал Моторс, Хонда, Фиат Крайслэр компаниуд нийлснээс илүү үнэд хүрсэн аж. Тус компанийн гүйцэтгэх захирал Элон Маск “Tesla Semi” нэртэй цахилгаан хөдөлгүүрт ачааны автомашин үйлдвэрлэлд нэвтрэхэд бэлэн болсон талаарх цахим захидал илгээсний дараахан ийнхүү компанийн хувьцаа өсөж эхэлсэн байна. Шинэ загварын ачааны автомашин болон хөдөлгүүр мөн аккумуляторыг Невада дахь үйлдвэрт үйлдвэрлэх юм. Харин бусад эд ангийг өөр үйлдвэрүүдэд үйлдвэрлэн угсрах талаар дурджээ.

"Тесла" компанийн хувьцааны ханш оны эхэнд өсөж байсан ч цар тахлын улмаас эргээд буурч байсан юм. Дэлхий нийтэд тархаад байгаа коронавирусний халдвараас болж "Тесла" Калифорнийн Фримонт, Нью-Йоркийн Буффало дахь өөрсдийн үйлдвэрээ хаахад хүрч байсан юм. Мөн сүүлд Хятадад шинээр нээгдээд байсан үйлдвэрээ удалгүй мөн зогсоож байжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“TESLA” дэлхийн хамгийн үнэтэй автомашины компаниар нэрлэгдэв  
Үзсэн: 1902 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй