Шууд Chart

Олон улсын олимпын хорооны гишүүнээр Б.Баттүшигийг сонгожээ

2020-06-12 11:21:35

ОУОХ-ноос ирэх долоодугаар сарын 17-нд таван хүнийг олон улсын олимпын хорооны гишүүнээр нэр дэвшүүлэхээр болжээ.

Энэхүү санал болгож буй гурван эрэгтэй, хоёр эмэгтэй нэр дэвшигчдийн дунд Монголын үндэсний олимпын хорооны дэд тэргүүн, Монголын бадминтоны холбооны ерөнхийлөгч Б.Баттүшиг багтжээ.

Харин түүнтэй хамт Хорват Улсын Ерөнхийлөгч асан Колинда Грабар-Китарович, Саудын Арабаас АНУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд гүнж Рима Бандар Аль-Сауд, Олон улсын хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгч, Их Британийн парламентын гишүүн Себастьян Коу, Кубын олимпын хорооны удирдах зөвлөлийн гишүүн, 1980 оны Москвагийн олимпын жад шидэлтийн аварга Мариа Гаридад Колун нар нэр дэвшжээ.

Энэ тухай ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах “Эдгээр таван нэр дэвшигчийг сонгосноор ОУОХ-ны чуулган, олимпын хөдөлгөөн асар их үнэ цэнэ, мэдлэг чадвар, туршлагаар хүрээгээ тэлэх болно. Мөн бид эмэгтэй гишүүдийнхээ тоог 39-д хүргэж байна” хэмээн ярьсан байна.

ОУОХ 2020 онд хүйсийн эрх тэгш байдлыг хянах төсөл боловсруулж шийдвэр гаргах түвшнийхээ нийт суудлын 30 хувийг эмэгтэйчүүдээр бүрдүүлэх зорилго тавьжээ. Тэгвэл хэдхэн хоногийн өмнө ОУОХ-ноос мэдэгдэл гарган, шийдвэр гаргах түвшний нийт суудлын 47.7 хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа гэв.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Олон улсын олимпын хорооны гишүүнээр Б.Баттүшигийг сонгожээ  
Үзсэн: 1317 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй