
“The Hu” хамтлаг “Хэйлсторм” хамтлагийн Лззи Хэйлтэй хамтран дуулсан "Бүсгүйн дуу" бүтээлээ тун удахгүй танилцуулах “Гэрэг” цомгийн шинэчлэгдсэн хувилбартаа багтаахаар төлөвлөжээ.
Уг цомог нь ирэх долоодугаар сарын 10-нд хос пянз, тоон хэлбэрээр худалдаанд гарах юм.
Хөл хорио тогтоохоос өмнө бичигдэж амжсан "Бүсгүйн дуу" дууны тухай Лззи "Энэ дуугаа надтай хамтарч бүтээсэн “The Hu” хамтлагт үнэхээр талархаж байна. Сэтгэл зүрхийг минь өөрчилж, итгэлийг минь улам сэргээсэн бэлэг болж чадлаа. Би одоо ч хөл газар хүрэхгүй баяртай байна" гэжээ.
Сонирхуулахад дээрх цомгийн эхний хувилбар Их Британид сонгодог рок болон метал хаммер сэтгүүлүүдийн шилдгээр шалгарч байсан юм.
“The Hu” хамтлаг “Гэрэг” цомгийнхоо шинэчлэгдсэн хувилбарыг гаргана | ||
Үзсэн: 1133 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.