Шууд Chart

Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ?

2020-06-15 11:49:56

2020 оны 6 дугаар сарын 15-наас 6 дугаар сарын 22-ныг хүртэлх
долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орж, нийт нутгаар халж, нутгийн өмнөд хэсгээр аагим халуун болно.

Хур тунадас: 15-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 16-нд баруун аймгуудын нутгийн баруун хойд, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17, 18-нд баруун аймгуудын нутгийн баруун хойд, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 19-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 20-нд баруун аймгуудын нутгийн газар, төвийн аймгуудын нутгийн  баруун хойд, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 21-нд нутгийн хойд хагаст дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: 16-нд нутгийн хойд хэсгээр, 20-нд ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Бусад хугацаанд борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: 16-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17, 20-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 18-нд зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ. Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 19-24 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 23-28 хэм, Алтайн өвөр говь, говийн аймгуудын нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 36-41 хэм, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 26-31 хэм дулаан байна.


Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ?  
Үзсэн: 5689 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй