![](/uploads/202006/news/thumb/db3ae32ad42e5e2c92b08075903d1483_x3.jpg)
Коронавирусний тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас өнөөдөр /2020.06.15/ ээлжит мэдээлэл хийлээ.
2020.06.14-нд ХӨСҮТ-ийн 2 лаборатори, Дархан-Уул аймгийн салбар 1 лабораторид 258 шинжилгээ /PCR/ хийжээ.
Үүнд:
- 05.26-нд Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 231 хүн /давтан/,
- Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор ирсэн ачаа тээврийн 27 жолоочийн шинжилгээнд халдвар илрээгүй байна.
- Мөн ХӨСҮТ-д эмчлүүлж байсан 10 хүн эдгэрч, өнөөдөр дараагийн тусгаарлалт руу шилжиж байна.
- Эдгээр хүмүүсийн 8 нь оюутан, 2 нь 49-65 насны иргэн бөгөөд эмчилгээний хугацаа 17-55 хоног үргэлжилжээ.
- Орон нутгийн 17 чиглэлд галт тэргээр зорчсон 5328 хүнд тандалт, судалгаа хийж, асуумж авахад халдвар илрээгүй байна.
- Улсын хэмжээнд тусгаарлан ажиглах байруудад нийт 2061 хүн байна.
- Өчигдөр 5 хүн шинээр тусгаарлалтанд орсон бол, 9 хүн гэрийн тусгаарлалт руу шилжсэн байна.
- Өнөөдрийн байдлаар, ХӨСҮТ-д 132 хүн тандалт, судалгаа, хяналт, эмчилгээ, шинжилгээнд хамрагдаж байна.
- Монгол Улсад гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн коронавируст "Ковид-19" халдварын нийт батлагдсан тохиолдол 197 байна.
- ХӨСҮТ-д эмчлүүлж эдгэрсэн 105 хүн байгаа бол, өдгөө эмчилгээ, ажиглалтад 92 хүн хамрагдаж байна.
ХӨСҮТ, Дархан-Уул аймгийн лабораторид хийсэн 258 шинжилгээний хариу сөрөг гарчээ | ||
Үзсэн: 851 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.