Шууд Chart

Дуутын хадны бичээс рүү иргэд шар тос, сүү өргөснөөс үүдэж бүдгэрч байна

2020-06-16 10:22:08

Төв аймгийн Дэлгэрхаан суманд орших Цогт хунтайжийн дуутын хадны бичээс бүдгэрч байгаа талаар тодруулахад иргэд очиж залбирах бүртээ шар тос, сүү өргөснөөс үүдэлтэй гэнэ.

Сүү, шар тос нь нүүж хайлдаг учир тус хадны цагаан бичгийг хар өнгөтэй болгож, 70 орчим хувийг нь үгүй болгожээ.

Иймд Дэлгэрхаан сумын ЗДТГ-аас иргэдийн болчимгүй үйлдэл хийсэн байдлыг  аймгийн Цагдаагийн газар, музейн захиргаа Монгол Улсын соёлын өвийн Үндэсний төв рүү мэдээллэж, бичиг хүргүүлсэн аж.

Нэмж хэлэхэд, Цогт тайжийн бичигт хад нь тус сумын төвөөс урагш 20-оод километр зайд орших Тарамцагийн уулсын шувтарга Хутаг хэмээх уулын өвөрт байдаг билээ. Нутгийн ард түмэн “Дуут” хад хэмээн нэрлэх болсон шалтгаан нь ширмэн тогоо шиг дуу авиа гардгаас үүдэлтэй гэдэг.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Дуутын хадны бичээс рүү иргэд шар тос, сүү өргөснөөс үүдэж бүдгэрч байна   
Үзсэн: 3756 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй