Шууд Chart

УДБЭТ-ын "Монголын уран барилга" сэдэвт марк гарчээ

2020-06-16 11:06:25

УДБЭТ байгуулагдсаны 70 жилийн ойд зориулсан “Монголын уран барилга” сэдэвт марк гарчээ. Үүнд УДБЭТ-ын барилга архитекторын онцлог, түүхэн дурсгалт үнэ цэнийг илэрхийлсэн байна.

Тус театрт нь сонгодог неоклассицизм, үндэсний дүрслэх урлагтай хослуулан синтез урлаг болгон хөгжүүлсний тод жишээ, дайны дараах энх цагийн бүтээн байгуулалт, дурсгалт барилгад зүй ёсоор ордог билээ.

Төв театрын зураг төслийг 1942 онд Герман улсын архитектор Герхард Козель хийж, 1949 онд барьж ашиглалтанд оруулжээ. Театрын дотор, гадна чимэглэлийг Б.Чимэдээр ахлуулсан Монгол ахмад уран бүтээлчид буюу зураач О.Цэвэгжав, Д.Чойдог, Д.Маньбадар, Ү.Ядамсүрэн, уран барималч С.Чоймбол, Н.Жамбаа, А.Даваацэрэн, А.Доржготов нар гүйцэтгэсэн байна.

Марк худалдаанд гарсан өдөр: 2020-06-04

Хэвлэгдсэн тоо: 20000 сери, 10000 хэлхээ

Маркийн хэмжээ: 40х30 мм

Хэлхээний хэмжээ: 190х1

Нийтэлсэн: У.Баярсайхан

УДБЭТ-ын "Монголын уран барилга" сэдэвт марк гарчээ   
Үзсэн: 1353 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй