
Монгол Улсын ардын жүжигчин С.Сарантуяагийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Тайз, дэлгэцийн шилдэг уран бүтээлчдийн нэг тэрбээр Сүхбаатар аймгийн Халзан суманд 1959 оны энэ өдөр мэндэлжээ.
16 наснаасаа уран бүтээлийн гараагаа эхлүүлж, Багшийн дээд сургуулийн кино драмын ангийг 1980 онд төгссөн гэдэг.
Түүний анхны дүр Ардын жүжигчин, төрийн соёрхолт С.Оюун агсны зохиол “Ширүүн тулааны өмнөх” түүхэн жүжгийн Бурмаагийн дүрийг бүтээж билээ. Түүнээс хойш драмын тайзнаа 100 гаруй, кино дэлгэцнээ 20 гаруй гол болон туслах дүрийг бүтээсэн аж.
Монгол Улсын ардын жүжигчин С.Сарантуяагийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна | ||
Үзсэн: 1270 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.