Шууд Chart

"Зэрэглээ" наадам энэ сарын 18-нд эхэлнэ

2020-06-16 16:06:01

Техник, технологийн дэвшилд тулгуурласан дэлхийн шилдэг бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх, олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилготой "Зэрэглээ" наадам нь энэ сарын 18-наас долоодугаар сарын 8-ний хооронд зохион байгуулагдах гэж байна.

Энэ үеэр Монгол-Герман уран бүтээлчдийн хамтарсан Монгол дахь анхны 360 ͦ уран бүтээл, “Эрчим” Голланд-Монгол уран бүтээлчдийн хамтарсан видео, медиа инстоляцийг цахим хэлбэрээр олон нийтэд хүрэх аж.

Мөн наадмын хүрээнд МУЗ-ийн “Урлагтай Яриа” цувралыг зохион байгуулах ба “Цахим контентын эерэг ба сөрөг талууд” сэдвээр хэлэлцүүлэг болох гэнэ.

Тус наадмын хамтран зохион байгуулагчаар Монгол дахь Гёте институт, Нидерландын ТodaysArt наадам, дэмжигчээр White Rock Center тус тус ажиллаж, Монголын болон дэлхийн медиа урлагийн бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх гэж байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

"Зэрэглээ" наадам энэ сарын 18-нд эхэлнэ   
Үзсэн: 638 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй