
Рок попын чадварлаг эмэгтэй уран бүтээлчийн нэг С.Наран нүдний шилнийхээ талаар цахим хуудасдаа бичжээ.
Тодруулбал “Олон олон өнгийн нүдний шилний цаанаас орчлон хорвоогийн амьдрал гайхамшигтай санагддаг. Шинэ өглөө болгон ирэх өдөр бүхнийг өөр өнгийн шил зүүгээд угтаж авах би дуртай. Нүдний шил зүүх дуртай” хэмээжээ.
Тэгээд ч түүнийг сонсогчид нь нүдний шилгүйгээр төсөөлөхийн арга үгүй.
Сонирхуулахад, түүнд одоогоор 100 гаруй нүдний шил байдаг гэсэн. Таалагдсан шилээ худалдаж авахдаа ч гар татдаггүй аж. Хамгийн хямд нь 100 юан бол хамгийн үнэтэй нь хоёр сая гаруй төгрөгийнх гэсэн.
Түүний нүдний шилний цуглуулганд бүх төрлийн шил байдаг ч хамгийн гол нь хацар дээр дардаггүй, хөнгөхөн, чанартай шилийг чухалчилдаг аж.
Түүгээр ч зогсохгүй тэрбээр МУУГЗ, "Харанга" хамтлагийн аргил гитарчин, хөгжмийн зохиолч, дуучин Ц.Чулуунбатын ая, С.Энхтайваны шүлэг "Нүдний шил" хэмээх уран бүтээл гаргасан билээ.
Дуучин С.Наран нүдний шилэнд “хайртай” | ||
Үзсэн: 1219 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.