![](/uploads/202006/news/thumb/91bc3e694696c458ac096846ddc27746_x3.jpg)
Коронавирусний тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас өнөөдөр /2020.06.17/ ээлжит мэдээлэл хийлээ.
2020.06.16-нд ХӨСҮТ-ийн 2 лабораторид 316 шинжилгээ /PCR/ хийжээ.
Үүнд:
- Ажиглах байранд тусгаарлагдсан 267 хүн,
- Тандалт судалгааны зорилгоор Дундговь аймаг болон Баянгол, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгээс цуглуулсан 23 сорьц,
- Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 4 хүн /давтан,
- Алтанбулаг боомтоор ирсэн ачаа тээврийн 22 жолоочийн шинжилгээнд халдвар илрээгүй байна.
- Мөн ХӨСҮТ-д эмчлүүлж байсан 2 хүн эдгэрч, өнөөдөр дараагийн тусгаарлалт руу шилжиж байна.
Тухайлбал:
- ОХУ-ын Батлан хамгаалахын их сургуулийн 19 настай оюутан - эмчилгээний хугацаа 33 хоног үргэлжилжээ.
- ЕБС-ийн 15 настай сурагч - эмчилгээний хугацаа 31 хоног үргэлжилжээ.
- Орон нутгийн 15 чиглэлд галт тэргээр зорчсон 4532 хүнд тандалт, судалгаа хийж, асуумж авахад халдвар илрээгүй байна.
- Өнөөдрийн байдлаар, ХӨСҮТ-д 129 хүн тандалт, судалгаа, хяналт, эмчилгээ, шинжилгээнд хамрагдаж байна.
- Монгол Улсад гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн коронавируст "Ковид-19" халдварын нийт батлагдсан тохиолдол 197 байна. Үүнд:
- ХӨСҮТ-д эмчлүүлж эдгэрсэн 111 хүн байгаа бол, өдгөө эмчилгээ, ажиглалтад 86 хүн хамрагдаж байна.
- Биеийн байдал хөнгөн 78, хүндэвтэр 8 хүн. Жирэмсэн 3, чихрийн шижин өвчтэй 1 хүн байна.
ХӨСҮТ-д эмчлүүлж байсан 2 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 111 боллоо | ||
Үзсэн: 1404 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.