
БНСУ-ын лабораторийн шинжилгээгээр өнгөрсөн жилийн улсын баяр наадмын түрүү бөх Э.Оюунболдыг сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон гэж Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх үзэж буйгаа дөнгөж сая албан ёсоор зарлав.
Ийнхүү түүний барилдах эрхийг хоёр жилээр хасч, цол, чимгийг нь хураах дүгнэлт гаргалаа.
Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэрхэн шийдвэр гаргахаас бүх зүйл тодорхой болох юм.
Ингэснээр түүнд өвдөг шороодсон Монгол Улсын аварга Н.Батсуурь даян аварга, улсын аварга Ц.Содномдорж чимэгтэй арслан, улсын харцага Д.Анар улсын заан, улсын начин Б.Цэдэнсодном улсын харцага, аймгийн арслан Н.Мустафа улсын начин цол хүртэх болов уу хэмээн бөх сонирхогчид таамаглаж байна.
Э.Оюунболдын барилдах эрхийг хоёр жилээр хасч, цол, чимгийг нь хураах шийдвэр гарлаа | ||
Үзсэн: 1504 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.