
Ардын хувьсгалын 99 жилийн ойн улсын баяр наадмыг зохион байгуулах Үндэсний бөхийн салбар хорооноос, цар тахлын үед наадам зохион байгуулахтай холбоотойгоор Монголын үндэсний бөхийн холбоонд чиглэл хүргүүлжээ.
Тухайлбал, Улсын их баяр наадамд барилдах 512 бөхийг зургаадугаар сарын 26-28-нд цахимаар болон шаардлагатай тохиолдолд зарим бөхийг биечлэн байлцуулан бүртгэх. Барилдах бөхчүүд наадмын өдрүүдэд хэрэглэх хүнс, сандал, нарны хаалт зэргийг хувийн зүгээс бэлтгэх. Харин ажиллах цэц, засуул, жаяг дэгийн багийн өдрийн хоолыг бөхийн салбар комиссоос гаргах.
Мөн барилдах бөхчүүд гэр бүл, ойр дотны найз нөхөд, багш, дасгалжуулагч, шавь зэрэг ямар ч хүнийг наадмын талбай руу явах автобусанд дагуулж орохгүй байх гэх зэрэг зааврыг гаргажээ.
Харин бөхчүүд, аймгийн галуудад хандан үндэсний бөхийн барилдаан, уламжлагдан ирсэн жаяг дэг, хүчит бөх, бөхийн гараа дэвээ, ам угтуул авах ёс, бөхийн өмсгөл хувцас хэрэглэл, бөхчүүд хоорондын эерэг сайхан харилцаа зэргийг сурталчлах түгээн дэлгэрүүлэх гэх зэрэг доорх чиглэлүүдийг өгчээ.
Монголын үндэсний бөхийн холбоонд чиглэл иржээ | ||
Үзсэн: 1725 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.