Шууд Chart

ХӨСҮТ-ээс 16 хүн эдгэрч, Беларусь улсын дөрвөн жолоочоос халдвар илэрлээ

2020-06-18 12:00:34

Коронавирусний тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас өнөөдөр /2020.06.18/ ээлжит мэдээлэл хийлээ.

- 2020.06.17-нд ХӨСҮТ-ийн 2 лаборатори, Дархан-Уул аймгийн салбар 1 лабораторид нийт 363 шинжилгээ /PCR/ хийхэд дөрвөн хүнд "Ковид-19" халдвар илэрчээ.
- Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор ирсэн ачаа тээврийн 20 жолоочийн шинжилгээгээр Беларусь улсын дөрвөн жолооч халдвартай болох нь батлагдсан байна.
- 2020.06.17-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 255 иргэнээс таван хүн ХӨСҮТ-д, 12 хүн Цэргийн төв эмнэлэгт, бусад нь ажиглах байруудад тусгаарлагджээ.
- Бусад шинжилгээ:
- ХӨСҮТ-д тусгаарлагдсан 8 хүн /давтан/,
- Ажиглах байранд тусгаарлагдсан 250 хүн /Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн/,
- Тандалт судалгааны зорилгоор Баянхонгор аймаг болон нийслэлийн Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг, Өрхийн эүүл мэндийн төвүүдээс цуглуулсан 70 сорьц,
- Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 6 хүн /давтан,
- Алтанбулаг боомтоор ирсэн ачаа тээврийн 16 жолоочийн шинжилгээнд халдвар илрээгүй байна.
- ХӨСҮТ-д эмчлүүлж байсан 16 хүн эдгэрч, өнөөдөр дараагийн тусгаарлалт руу шилжиж байна.

Тухайлбал:

- ОХУ-ын цэргийн болон бусад сургуулийн 19-23 насны 15 оюутан, мөн 35 настай 1 оюутан байгаа аж. Эмэгтэй 2, эрэгтэй 14 хүн байна.
- Эмчилгээний хугацаа 18-65 хоног үргэлжилжээ.
- Орон нутгийн 17 чиглэлд галт тэргээр зорчсон 5000 гаруй хүнд тандалт, судалгаа хийж, асуумж авахад халдвар илрээгүй байна.
- Өнөөдрийн байдлаар, ХӨСҮТ-д 124 хүн тандалт, судалгаа, хяналт, эмчилгээ, шинжилгээнд хамрагдаж байна.
- Монгол Улсад гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн коронавируст "Ковид-19" халдварын нийт батлагдсан тохиолдол 201 байна. Үүнд:
- ХӨСҮТ-д эмчлүүлж эдгэрсэн 127 хүн байгаа бол, өдгөө эмчилгээ, ажиглалтад 74 хүн хамрагдаж байна.
- Биеийн байдал хөнгөн 69, хүндэвтэр 5 хүн байгаа аж.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

ХӨСҮТ-ээс 16 хүн эдгэрч, Беларусь улсын дөрвөн жолоочоос халдвар илэрлээ  
Үзсэн: 660 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй