![](/uploads/201404/news/thumb/a7a745812586d85530b2edbe84b4e294_x3.jpg)
Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт,Европын сэргээн босголт банк /ЕСББ/-ныЭрчим хүчний хэлтсийн дарга Нандита Паршад тэргүүтэй төлөөлөгчдийг өчигдөр хүлээн авч уулзлаа.
Нандита Паршад байгаль орчинд ээлтэй сэргээгдэх эрчим хүчний томоохон хөрөнгө оруулалтын төслийн үр дүн болох Салхитын салхин цахилгаан станц, Улаанбаатар хотын “Дулааны цахилгаан станц 5” төслийг хэрэгжүүлэхэд Эрчим хүчний яамнаас баримтлаж буй бодлого, чиглэлийн талаар асуулт асууж, санал бодлоо солилцсон юм.
Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт Монгол улсад анхны хувийн хөрөнгө оруулалттай Салхин цахилгаан станцын үйл ажиллагааг дэмжих санхүүжилтийн механизмыг яамнаас улам боловсронгуй болгох чиглэлээр тодорхой ажлуудыг санаачлан хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг танилцуулсан. Түүнчлэн эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт шаардлагатай зарим төслүүдийг онцлоод хамтран ажиллахад бэлэн байгаагаа тэмдэглэв.
Хатагтай Нандита Паршад Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль, дүрэм, сангийн эрх зүйн орчныг боловсронгуй болгоход ЕСББ-аас техникийн туслалцаа үзүүлэх боломжтой талаар танилцуулсан бөгөөд уг саналыг Эрчим хүчний яам судлан үзээд цаг алдалгүй хариу өгч хамтран ажиллахаар боллоо.
Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр туслалцаа авна | ||
Үзсэн: 734 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.