![](/uploads/201404/news/thumb/4e2d2d2b4d108197517bf2b934a0c1a0_x3.jpg)
"Тогтвортой хөгжил ба уур амьсгалын өөрчлөлт” сэдвийн дор БНСУ-ын Сөүл хотноо болж байгаа “Азийн залуу удирдагчдын хөтөлбөр-2014” уулзалтад Байгаль орчин, ногоон хөгжлийн дэд сайд Б.Тулга оролцож байна.
Уулзалтад Ази-Номхон далайн бүсийн орнуудын 40 гаруй төлөөлөгч оролцож байна. Төлөөлөгчид эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлогод тогтвортой хөгжил, уур амьсгалын чиг хандлагыг хэрхэн нийцүүлэх, Ази-Номхон далайн бүсээс шийдвэр гаргах асуудлаар санал солилцож, өөрсдийн туршлагаасаа хуваалцах юм.
Мөн Солонгосын Барилгын технологийн хүрээлэн (KICT), “Cheonggyecheon” ногоон хот, Сөүл хотын зам тээврийн үйл ажиллагаа, мэдээлэл үйлчилгээний системтэй (TOPIS) танилцах юм байна. “Азийн залуу удирдагчдын хөтөлбөр-2014” уулзалт энэ сарын 11 хүртэл үргэлжилнэ.
Ази тивийн залуу удирдагчид чуулж байна | ||
Үзсэн: 856 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.