![](/uploads/201404/news/thumb/c18dc8da719d11455c049d32709d3b1a_x3.jpg)
Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан БНСловак Улсын “Ставо Терм” ХХК-ийн захирал, БНСловак Улсын Барилгын яамны сайд асан Иан Мараз, БНСловак Улсын Өргөмжит консул Петер Словек нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр хамтын ажиллагааны боломжууд тухайлбал, Барилга, барилгын материалын үйлдвэрлэл, хот байгуулалт, орон сууц, нийтийн аж ахуйн чиглэлээр хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудын талаар ярилцлаа.
Мөн хоёр улсын Засгийн газар хоорондын комисс байгуулах асуудал яригдаж байгаа бөгөөд энэ асуудал шийдэгдвэл харилцаа, хамтын ажиллагаа эрчимжиж, шинэ түвшинд гарах боломжтой талаар санал солилцов.
Словак улстай хамтарч ажиллана | ||
Үзсэн: 791 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.