![](/uploads/201404/news/thumb/4d73f2747c794c98d274667ddd3e3e03_x3.jpg)
Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор уламжлал болгон зохион байгуулагдаж буй “Эврика-2014” залуу багш, оюутны эрдэм шинжилгээний бага хурал энэ өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
Манай улсын бүх их, дээд сургууль, коллежийн залуу багш, оюутнууд оролцох боломжтой үндэсний хэмжээний эрдэм шинжилгээний бага хурал нь судалгааны ажлыг олон нийтэд сурталчлах, урамшуулах, судалгаа-шинжилгээний ажил хийх сонирхолтой залуусын тоог нэмэгдүүлэх замаар нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой аж.
Энэ жил судалгааны чиглэл, оролцогчдын тоог харгалзан үндсэн 10 салбарт зохион байгуулж байна. Үүнд эдийн засаг, бизнес, техник технологи, мэдээлэл технологи, нийгмийн ухаан, хууль эрх зүй, геологи газарзүй, экологи хөдөө аж ахуй, байгалийн ухаан болон анагаах ухааны салбарыг хамарч байгаа ажээ.
Мөн шагнал авсан оюутнууд Монгол Улсын шилдэг компаниудад мэргэжлийн дадлага хийх, ажиллах боломжтой болж, цаашид шилдэг багш, оюутны илтгэлийн эмхэтгэлийг хэвлүүлж олон нийтийн хүртээл болгохоор Монголын залуучуудын холбоо ажиллаж байна.
“Эврика-2014” бага хурал үргэлжилж байна | ||
Үзсэн: 897 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.