
МҮОНРТ-ээс санаачлан бүтээсэн “Гэргий” бүрэн хэмжээний уран сайхны киноны нээлт яг одоо эхлэх гэж байна.
Тодруулбал 18:50 цагаас нээлт, 19:30 цагаас кино бүтсэн түүх, 21:00 цагаас “Гэргий” кино орон даяар шууд дамжуулан үзэгчдэд хүрнэ.
Ерөнхий найруулагчаар Ж.Сэнгэдорж, зохиолыг МҮОНРТ-ийн ерөнхий захирал Л.Нинжжамц, нэвтрүүлгийн нэгдсэн хэлтсийн дарга М.Эрдэнэбат, зохиолч, яруу найрагч Ц.Баттуяа нар хамтран бичсэн бол, ерөнхий зураачаар Б.Цогтбаяр, нэгдүгээр найруулагчаар жүжигчин А.Баттүшиг, Д.Мягмар, ерөнхий зураглаачаар Э.Нэргүй болон “Логик фильм” бүрэн бүрэлдхүүнээрээ ажиллаж, ерөнхий продюсероор МҮОНРТ-ийн ерөнхий захирал Л.Нинжжамц гүйцэтгэсэн байна.
Харин гол дүрийг УДЭТ-ын жүжигчин Ц.Цэрэнболд, Н.Баярмаа нар бүтээсэн аж.


“Гэргий” уран сайхны киноны нээлт яг одоо эхлэх гэж байна | ||
Үзсэн: 1828 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.